card

БИДНИЙ ТУХАЙ

Тус компани нь  2006 онд үүсгэн байгуулагдаж  цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгуламжийн технологи, / 220кВ хүртэл / зураг төсөл хийх, ажил  болон 0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ, бусад дагалдах ажил үйлчилгээний дагуу 16 дах жилдээ 50 гаруй эрчим хүчний бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг хийж гүйцэтгэн ажиллаж байгаа үндэсний бүтээн байгуулагч компани юм  

2019 оноос  үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж  цахилгаан багажны дэлхийн зах зээлд тэргүүлэгч брэнд болох DeWALT, Stanley, Black&Decker,  брэндүүдийн Монгол дахь  албан ёсны дистрибьютр компаниар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оноос Цацрах хүч ХХК нэртэйгээр салбар компанийг байгуулан DeWALT, Stanley, Black&Decker брэндүүдийн албан ёсны дистрибьютрээр ажиллаж  байна.

 

Манай компани нь аюулгүй ажиллагаа, ачаалал даах чадвартай, бүтээмж өндөр, хэрэглэхэд хялбар, хямд, хурдан байх зэрэг олон шаардлагыг  бүрэн хангасан. Түүнчлэн уул уурхай, барилга, үйлдвэрлэл, модон эдлэл, засвар үйлчилгээний салбарт технологийн болоод орчин үеийн загвар хийц, дизайны шинэ шийдэлийг нэвтэрүүлсэн цахилгаан, хийн, батарейт, гар багажуудыг нэг дороос ханган нийлүүлэх зарчмыг барин ажилладаг. Бид тань нийлүүлж буй багажиндаа чанарын баталгаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээгээ цогцоор нь шийдэж өгөхийн тулд анхаарал тавин ажиллах болно.